Х.Оргил
02 сарын 02, 2019
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх төслийн дагуу 2019 оны хичээлийн жилд нийт 252 иргэнийг бакалавр, магистр, докторын сургалтад суралцуулна.
НЭГ. Тавигдах шаардлага
1. БНХАУ-н харьяат иргэн биш, биеийн байдал эрүүл;
2. Боловсролын түвшин ба насанд тавигдах шаардлага:
ХОЁР. Бүртгэл
Бүртгэл 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2 дугаар сарын 22-ны өдрийн 12.00 цаг хүртэл цахимаар явагдана. /scholarship.esis.edu.mn/grant/
Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусхаас өмнө Бүртгүүлсэн мартериалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.
Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эртхэн бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг 14.00-17.00 цагт 7577-8080 дугаараас авна уу.
Эдгээр материалыг цахим бүртгэлийн системд байршуулна.
Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг, бүртгэлийн баталгаажуулалт дурдсан материалыг үнэн зөвөөр байршуулах шаардлагатай бөгөөд ярилцлагын үеэр бичиг баримтын эх хувийг шалгах тул хуурамчаар үйлдсэн тохиолдолд шалгалтын эрхийг хасна.
Онлайн бүртгэлийн баталгаажуулалтыг 2019 оны 2 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд ШУТИС-ын ТӨВ БАЙРНЫ 324 ТООТОД явагдана. Зөвхөн онлайн бүртгэлд хамрагдсан иргэд онлайн бүртгэлд бүртгүүлсэн материалыг эх хувиар нь авч ирнэ бүртгэлийн хураамж 10000 төгрөг,
Тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар 14.00-17.00 цагын хооронд 51-267131, 11-321974 утсаар лавлана уу.
БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.