87 настай, Япон улсын архитектор Арата Исозаки дэлхий хотуудад өөрийн мартагдашгүй ул мөрийг үлдээсэн юм. Түүний нэрийн хуудас болон дэлхий дахинд танигдсан дизайнууд нь Милан дахь 700 фит өндөртэй тэнгэр баганадсан барилга,  Лос-Анжелесийн орчин үеийн урлагын музей, Барселонагын Олимпийн спортын талбай гээд нэрлэж болно. Барилга нь тив, төрөл, хугацаа зэргийг багтаадаг.

Түүний бүтээлүүд нь Исозакид мэргэжлийнх нь хувьд хамгийн их нэр хүндтэй шагналыг хүртэх эрхийг олгосон ба энэ нь: 2019 оны Притцкерийн Архитекторын шагнал юм. Энэ шагнал нь тус салбарын хувьд Нобелийн шагналтай дүйцдэг ажээ.

Тэрээр 3-р сарын 5-нд уг шагналыг хүртсэн ба шүүгчдийн хэлсэнээр “байнга хөгжиж, үргэлж шинэлэг арга барилаар дүүрэн байдаг” хэмээн түүнийг үнэлжээ.


Түүний архитекторын гайхамшигт бүтээлүүдийг танилцуулахад:

Японы Китакюүшү Урлагийн музей бол Исозакигийн анхны мэргэжлийн төслүүдийн нэг юм.


АНУ-д архитекторчийн хамгийн алдартай бүтээл нь 1983 онд нээгдсэн Лос-Анжелес хотын Орчин үеийн урлагийн музей юм.


Урлагийн цамхаг Мито нь галактиктай төстэй. Японы Мито хотын зуун жилийн ойг тэмдэглэн тус цамхагыг босгожээ. Энэ нь гурван хэсэгт хуваагддаг: концертын танхим, театр, орчин үеийн урлагийн галлерей.


“Palau Sant Jordi”-д Барселонагийн 1992 оны зуны олимпийг зохион байгуулсан. Одоо спорт болон концертын арга хэмжээ зохион явуулахад ашигладаг.


Испанийн Галичиа дахь Домус шинжлэх ухааны музей нь далбаат онгоцны далбаа шиг ханатай.


Катарын үндэсний консулын төв нь ариун исламын модыг дүрсэлсэн.


Миланд байдаг “Allianz” цамхагийг Il Dritto буюу "Босоо" гэж нэрлэдэг.Хэдийгээр цамхагийн гоёмсог шилнүүд нь Исозакигийн өмнөх ажилуудын заримыг санагдуулж байгаа боловч гоо зүйн нэгдмэл байдлыг харуулжээ. 



Эх сурвалж: www.businessinsider.com