“РЕФОРМ КЛУБ” анхны уулзалтаа хийж, шинэчлэлийн бодит шийдэл боловсруулах зорилтоо танилцууллаа

 Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг зөвхөн шүүмжлэх бус, бодит шийдэл, мэргэжлийн санал, бодлогын хувилбар боловсруулах зорилготой залуус нэгдэн “Реформ клуб”-ийг байгуулж, анхны уулзалтаа хийлээ.


 Клубийн зүгээс өнөөгийн нийгэмд улс төрийн намууд дахь явцуу ашиг сонирхлын зөрчил, төрийн байгууллагын хүнд суртал, авлига, шударга бус байдал, нийгмийн хэт туйлшрал зэрэг асуудал иргэдийн бухимдлыг нэмэгдүүлж, улс орны хөгжлийн бодлого, төрийн тогтолцоонд шинэчлэл хийх шаардлагыг бий болгож байна гэж үзэж буйгаа илэрхийлэв. 


Тиймээс “Реформ клуб” нь асуудлыг шүүмжлэхээс илүүтэйгээр “Юуг, яаж, хэрхэн шинэчлэх вэ?” гэсэн асуултад бодитой хариулт, хэрэгжих боломжтой шийдэл боловсруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэхээр зорьж байна. 

Энэ хүрээнд нийгэм, улс төр, эдийн засаг, төрийн засаглал, улс төрийн намын шинэчлэлээс гадна боловсрол, эрүүл мэнд, технологи зэрэг иргэдийн амьдрал, Монгол Улсын урт хугацааны хөгжилтэй шууд холбоотой салбаруудын асуудлыг үе шаттай хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Мөн залуусын бодлогын оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын мэргэжлийн хэлэлцүүлгийн орон зай бий болгох, шинэчлэлийн санал санаачилгыг бодит ажил хэрэг болгоход нөлөөлөхийг зорьж байгаагаа клубийн төлөөлөл онцоллоо. “Шинэчлэлийг хэн нэгнээс хүлээх бус, өөрсдийн оролцоо, мэдлэг, мэргэжлийн байр сууринаас эхлүүлэх цаг болсон” гэсэн үзэл санаа “Реформ клуб”-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл байх юм. 


“РЕФОРМ КЛУБ” АНХНЫ УУЛЗАЛТАА ХИЙЖ, ШИНЭЧЛЭЛИЙН БОДИТ ШИЙДЭЛ БОЛОВСРУУЛАХ ЗОРИЛТОО ТАНИЛЦУУЛЛАА Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг зөвхөн шүүмжлэх бус, бодит шийдэл, мэргэжлийн санал, бодлогын хувилбар боловсруулах зорилготой залуус нэгдэн “Реформ клуб”-ийг байгуулж, анхны уулзалтаа хийлээ.


 Клубийн зүгээс өнөөгийн нийгэмд улс төрийн намууд дахь явцуу ашиг сонирхлын зөрчил, төрийн байгууллагын хүнд суртал, авлига, шударга бус байдал, нийгмийн хэт туйлшрал зэрэг асуудал иргэдийн бухимдлыг нэмэгдүүлж, улс орны хөгжлийн бодлого, төрийн тогтолцоонд шинэчлэл хийх шаардлагыг бий болгож байна гэж үзэж буйгаа илэрхийлэв.

 Тиймээс “Реформ клуб” нь асуудлыг шүүмжлэхээс илүүтэйгээр “Юуг, яаж, хэрхэн шинэчлэх вэ?” гэсэн асуултад бодитой хариулт, хэрэгжих боломжтой шийдэл боловсруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэхээр зорьж байна.


 Энэ хүрээнд нийгэм, улс төр, эдийн засаг, төрийн засаглал, улс төрийн намын шинэчлэлээс гадна боловсрол, эрүүл мэнд, технологи зэрэг иргэдийн амьдрал, Монгол Улсын урт хугацааны хөгжилтэй шууд холбоотой салбаруудын асуудлыг үе шаттай хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Мөн залуусын бодлогын оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын мэргэжлийн хэлэлцүүлгийн орон зай бий болгох, шинэчлэлийн санал санаачилгыг бодит ажил хэрэг болгоход нөлөөлөхийг зорьж байгаагаа клубийн төлөөлөл онцоллоо.

 “Шинэчлэлийг хэн нэгнээс хүлээх бус, өөрсдийн оролцоо, мэдлэг, мэргэжлийн байр сууринаас эхлүүлэх цаг болсон” гэсэн үзэл санаа “Реформ клуб”-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл байх юм.

Холбоотой сэдвүүд

клуб уулзалт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.