peak.mn
10 сарын 08, 2018
Hollywood Play нэрээрээ олонд танигдсан Америкийн рэпер Фрэнк Снайдер рүү өнгөрсөн ням гарагт зэвсэгт этгээд халдсаны улмаас амиа алджээ. “New York Post” сонины мэдээлснээр, гэмт этгээд хэргийн газраас бултаж амжсан байна.
35 настай Снайдерыг өнгөрсөн шөнө Tavern Lounge шөнийн клубээс гарч явахад нь хар өнгийн суудлын тэрэгнээс үл таних этгээд гал нээжээ. Рэпер залуу хөл болон хүзүүндээ гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн боловч шархаа даалгүй нас барсан байна.
Гэмт этгээд рэперийг зориуд хөнөөхийг завдсан гэж цагдаа нар үзэхгүй байгаа аж. Харин энэ хэргийн гэрч Tavern Lounge клубын ажилтан тэдэнтэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгдсэн байна. Цагдаа нар хэргийн нарийн учрыг тодруулахаар ажиллаж байгаа аж.
Сүүлийн саруудад АНУ-д ийм чиглэлийн дуучдыг хөнөөсөн нь анхны тохиолдол биш юм. Тодруулбал, өнгөрсөн 6 дугаар сарын 18-нд Флорида муж улсын Майами хотод рэпер XXXTentacion-г хөнөөсөн хэрэг гарсан юм. Түүнийг буудан хөнөөсөн этгээд ч мөн оргон зугтаж чадсан юм. Энэ хэрэгтэй холбогдуулан цагдаа нар XXXTentacion-г хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй 4 хүнийг баривчлаад байгаа аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.