Робин Врайт “House of Cards” цувралын сүүлийн season-д ерөнхийлөгч болно

Клэйр Андервүүд  2018 он дуусахаас өмнө Америкийн дараагийн ерөнхийлөгч болон дэлгэцэнд  буцаж ирэхнээ. Netflix уг цувралын 6 дахь season-д Робин Врайт буюу Клэйр Андервүүд ямар дүр төрхтэй байх талаар мэдэгдлээ. Улс төрийн драмын сүүлийн цувралд нөхөр Фрэнкийг (Кевин Спэйси) огцорсоны дараа тэрээр ерөнхийлөгчийн байр суурийг нь гартаа авах юм байна. Кевин өмнөх 5 цувралуудадяахаас ч буцахгүй улс төрчийн дүрийг бүтээсэн боловч, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэсэн хэд хэдэн гомдол олон нийтэд ил болсоноос үүдэн уг цувралаас халагдсан юм. Врайт уг киноны дүрээрээ таван Emmy шагналын эзэн болсон юм. Зураг авалт энэ оны эхээр эхэлсэн  ба он дуусахаас өмнө үзэгчдэд хүрэх юм байна.  

Холбоотой сэдвүүд

кино houseofcards

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.