Засгийн газрын гишүүдийг өнөөдөр томилно

Л.Баяржаргал
10 сарын 18, 2017

УИХ-ын намрын ээлжит чуулганы 10 дугаар сарын 18-ны өдрийн байнгын, дэд хорооны болон  чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол  Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн  даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн,  хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилнэ, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын  хороонд хүргүүлнэ/.

2.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 13.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол  Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн  даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол  Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны  төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Монгол  Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн  даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төсөл /Засгийн газар 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/.

ХОЁР. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

10 дугаар сарын 18-ны Лхагва гарагт 10.00 цагаас:

  • Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудал.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.