Б.Баясгалан
07 сарын 08, 2020
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр захирамж гаргаж, өөрийн тэргүүлж буй Засгийн газрын гишүүд, сайд нарыг томиллоо.
Тэрээр өнгөрсөн даваа гарагт Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоомжийн төслийг УИХ-д өргөн барьж, УИХ өчигдөр эцэслэн баталсан.
Тус хууль, тогтоомжийн дагуу У.Хүрэлсүхийн шинэ Засгийн газар бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8 буюу нийт 14 яамтай, бүрэлдэхүүний хувьд 14 яамны сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхий сайд гэсэн нийт 17 гишүүнтэй байгуулагдаж байна.
Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах хүмүүсээр танхимаа бүрдүүлж, Засгийн газрын гишүүнээр томиллоо.
1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Л.Оюун-Эрдэнэ
2. Шадар сайдаар Я.Содбаатар
3. Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар
4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл
6. Барилга, хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар
7. Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр
8. Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Цэдэвсүрэн
9. Гадаад харилцааны сайдаар Н.Энхтайван
10. Зам, тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар
11. Соёлын сайдаар С.Чулуун
12. Уул, уурхайн сайдаар Г.Ёндон
13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар З.Мэндсайхан,
14. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар
15. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар А.Ариунзаяа
16. Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан
16. Эрчим хүчний сайдаар Н.Тавинбэхийг тус тус томиллоо.
Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд анх удаа танхимын гишүүдээ өөрөө томилон захирамж гаргаж байна. Мөн Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх захирамжийг Ерөнхий сайд гаргах юм.
Сэтгэгдэл бичих (8)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.90.133] ・ 2020.07.09 Хариулах
Зарим нь боловсролгүй даржин шахам юмаа яаж шалгаруулаад байгаа юм вэ
Зочин [202.55.188.43] ・ 2020.07.08 Хариулах
цогтбаатар эрүүл мээдийн сайдад амжихгүй шүү шал худ залуу
Зочин [192.82.65.55] ・ 2020.07.08 Хариулах
Шадар сайд Содбаатар энэ бүрэлдэхүүн дундаа хамгийн удаан төрд ажилласан туршлагатай, ноён нуруутай хүн. Бусаддаа зааж зөвлөж хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Зочин [202.55.188.84] ・ 2020.07.08 Хариулах
Содбаатар-г шадар сайдаар томилсон нь хамгийн зөв томилгоо байлаа
Зочин [202.55.188.34] ・ 2020.07.08 Хариулах
Салбар салбартаа тэргүүлэх мэргэжлийн хүмүүсийг томилжээ. Тэр дундаа шадар сайд бол ажлын туршлагатай салбаруудаа мэддэг хамгийн зөв томилгоо байлаа. ЕРөнхий сайддаа талархал илэрхийлье. Та бүхэн минь илүү ихийг хийж бүтээгээрэй ажлын амжилт хүсье. Ард иргэд бид чинь итгэж найдаж байна шүү
Зочин [66.181.161.117] ・ 2020.07.08 Хариулах
Засгийн газрын бүрэлдэхүүнийг дэмжиж байна. Үнэхээр л мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлж чаджээ. Улс эх орны ирээдүй та нарын гарт байна. ажилд амжилт хүсье
Зочин [192.82.65.55] ・ 2020.07.08 Хариулах
ZASGIIN GAZART ONDOR AMJILT HVSEY ARD TVMNII ITGELIIG DAAJ YWAARAI TA BVHEN
Зочин [192.82.65.55] ・ 2020.07.08 Хариулах
Содбаатарыг шадар сайдад дэмжиж байна. 2009 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дарга хийдэг байхаас нь мэднэ. хамтарч бас удирдага дор нь ажиллаж байлаа. тэр үеээс үлдсэн сэтгэгдэл бол сайн удирдагч гэж л хэлийдаа. Одоо ингээд сайд болж байгаа нь нүдээ олсон үйл явдал байна.
Санал болгох
1 А.Энхжаргал: “Бодь даатгал” нь Голомт банк, “Бодь интернэйшнл”-ээс тусдаа, бие даасан компани гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна
2 Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна
3 Багийн ойлголтын зөрүү байгууллагыг нь гацаасныг захирлууд анзаардаггүй
4 Тахь, бөхөн, чацарганы шугуй сэргэсэн Хомын талд малчдын орлого ч өсжээ
5 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
Холбоотой мэдээ
Улс төр
УИХ: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ
Б.Баясгалан ・ 01 сарын 21, 2021
Улс төр
У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой, би улс төрөөс явахгүй
Б.Баясгалан ・ 01 сарын 21, 2021
Нийгэм
Ерөнхий сайд У.Хүрэлсүх уучлал хүслээ
Б.Баясгалан ・ 12 сарын 09, 2020
Нийгэм
У.Хүрэлсүх: Ор нэр төдий биш, дорвитой, зоригтой алхам хий
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 04 сарын 11, 2022
Улс төр
У.Хүрэлсүх: Эх орондоо хайртай бол улс хоорондын харилцаанд сэв суулгах зүйл битгий бичээрэй
Б.Баясгалан ・ 11 сарын 18, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.