Б.Баясгалан
01 сарын 21, 2021
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байна.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газрын хоёр гишүүн өчигдөр огцрох өргөдлөө өгсөн. Харин өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох саналыг гаргаад буй юм.
Уг асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо шуурхай хуралдаж, огцруулахыг дэмжжээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.