Х.Уянга
11 сарын 26, 2025
Монгол Улсын худалдааны салбарт 36 жилийн турш тасралтгүй хүчин зүтгэн, салбартаа бодит хувь нэмэр оруулсан Лхагва овогтой Уранцэцэгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Худалдааны гавьяат ажилтан” цол тэмдгээр шагналаа. Тэрбээр тусгаар тогтнолоо тунхагласан баярын өдөр ийнхүү төрийн дээд шагналаа гардан авлаа.
Л.Уранцэцэг нь 1967 онд Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд Луузангийн Лхагва, Донойрагчаан Чойжилсүрэн нарын зургаан хүүхэдтэй айлын гурав дахь охин болон мэндэлжээ. Түүний аав, ээж нь худалдаа үйлчилгээний байгууллагад олон жил ажилласан, салбартаа нэр хүндтэй хүмүүс билээ.
Л.Уранцэцэг Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын сургуулиас Улаанбаатар хотын ХУД-ийн 41-р сургуульд шилжин суралцаж, ерөнхий боловсролоо дүүргэн, Мандах бүртгэл дээд сургуульд Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр 1997 онд төгссөн.
Тэрбээр хөдөлмөрийн гараагаа Зүчи ХХК-д нягтлан бодогчоор эхлүүлж, улмаар Спирт Бал Бурам ХХК-д нягтлан бодогч, дараа нь 10 жилийн турш дэд захирлын алба хашжээ.
2010 оноос Эко Могул ХХК-ийн үүсгэн байгуулагчдын нэгээр ажиллаж, өнөөг хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тус компани хүнсний худалдаа, агуулахын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, 600 гаруй ажлын байр бий болгон ажиллаж байгаа нь салбарын хөгжилд оруулж буй томоохон хувь нэмэр юм.
Шагналууд:
2006 он – Банк, санхүүгийн тэргүүний ажилтан
2012 он – Алтан гадас одон
2021 он – Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан
2021 он – Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Л.Уранцэцэг нь шударга, зарчимч, нягт нямбай, манлайлагч зан чанараараа хамт олон, салбарынхаа түүчээ болж ирсэн бөгөөд ах дүү, төрөл садандаа ч хүндлэгдсэн хүн гэдгээрээ олонд танигдсан. Тэрбээр гурван хүүхдийн эх бөгөөд хүүхдүүд нь улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулан, боловсрол, бизнес, бүтээлч салбарт амжилттай ажиллаж байна.
Том хүү Мөнгөнжигүүр нь Шинэ Зеланд улсад докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй;
Хүү Өнөрбаатар нь F&F компанийн ерөнхий захирлаар;
Хамгийн бага хүү Өнөрсайхан нь Күнз сургуулийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.