Б.Баясгалан
04 сарын 08, 2020
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өчигдөр нийслэлийн дэд бүтцийн салбарт хийгдэж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа.
Хотын Захирагч хэдэн сарын өмнө энд ажиллахдаа “Бизнес Инкубатор” сургалтын төвийн барилгын гүйцэтгэгчид хандан хана, хаалга, хаалганы бариулаас шалны хулдаас хүртэл чанаргүй, стандартад нийцэхгүй материалаар хийсэн байгааг нэн даруй солих, чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр өөрчлөх үүрэг чиглэлийг өгсөн. Энэ дагуу Баянхошуунд анх удаа төрийн нэг цэгийн үйлчилгээ бүхий бизнес инкубатор төвийн дотоод тохижилтын ажлыг чанар стандартын шаардлага хангасан материалаар гүйцэтгэгч компани хийж, бүрэн тохижуулсан байна.
“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Д.Авирмэд “Бизнес Инкубатор сургалтын төвийн үйл ажиллагаа жигдэрч, иргэдэд үйлчлэх сургалтын төвүүд, нэг цэгийн үйлчилгээний танхимууд бэлэн болсон байна. Шинэ коронавирусийн цар тахалтай холбоотойгоор хөл хорио тогтоосон учраас одоохондоо зарим үйл ажиллагаа зогссон. Хөл хорионы дараа бүх ажил хэвийн үргэлжилнэ” гэдгийг хэллээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Гэр хорооллын иргэд хотын төвөөс ялгаагүй орчин нөхцөлд төрийн үйлчилгээ авч, хүүхэд залуус интернэтэд орж хичээлээ давтах, гарааны бизнес эрхлэгчид хөнгөлтттэй үнээр өрөө түрээслүүлэх зэрэг олон үйлчилгээг иргэдэд хүргэх боломжтой болж байна” гэв.
Баянхошуу дэд төвийн хүрээнд ашиглалтад орж буй “Бизнес инкубатор” төвд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаа явуулах чиглэлээр барилгын сантехник, бетон арматур, цахилгаан, засал чимэглэл болон гагнуурчны урт болон богино хугацааны сургалт явуулахын зэрэгцээ ажлын байран дээрх мэргэшүүлэх сургалтуудад хамрагдан аж ахуйн нэгж байгууллагуудад дадлагажин ажлын байранд зуучлуулах зэрэг үйлчилгээ, мэдээллүүлийг авах боломжтой зэрэг иргэдэд хэрэгцээтэй олон үйлчилгээг нэг цэгт төвлөрснөөрөө давуу талтай аж.
Дараа нь Хотын Захирагч С.Амарсайхан Баянхошуу дэд төвийн ажлын хүрээнд хийгдэж буй үерийн сувгийн далангийн дагуух тохижилтын ажлын гүйцэтгэлийг шалгав.
Гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Дүүрэн трейд” компаний ерөнхий инженер Н.Бадмааванчин “Далангийн тохижуулалтын ажил 35 хувьтай хийгдэж байна. Төлөвлөсөн төлөвлөгөө, графикийн дагуу ажил хэвийн үргэлжилж байна. Хүндрэл бэрхшээл ажилд саад болж байгаа зүйл харьцангуй бага байна” гэдгийг онцолж хэллээ. Хотын Захирагчийн зүгээс далангийн тохижуулалтын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг хүсэв.
Мөн энэ үеэр дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд амьдарч байсан газраа байраа солисон иргэд байрандаа орохдоо тухайн оршин сууж байсан газраа цэвэрлэж, хог хаягдлаа ачаагүй тэр хэвээр нь үлдээсэнд хотын Захирагч шүүмжлэлттэй хандан, холбогдох албаныхан болон төслийн зохицуулагч Д.Авирмэдэд хандан яаралтай цэвэрлэж, янзлуулахыг үүрэг болгов.
Түүнчлэн Хотын Захирагч газраа байраар сольсон айлууд бууриа цэвэрлэхээс нааш байранд орох эрх, түлхүүрийг нь олгохгүй байх шийдвэрийг гаргалаа.
“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зорилго нь цаашид тухайн дэд төвүүд барилгажих, нийгэм эдийн засгийн хувьд бие даан хөгжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, инженерийн болон дэд бүтцийн хангамжийг цогцоор нь шийдэх аж. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хот шинэчлэл, хот байгуулалтын хүрээнд хийж буй урт хугацааны шийдэл юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.180.217] ・ 2020.04.08 Хариулах
зочин
Зочин [103.26.193.94] ・ 2020.04.08 Хариулах
Баянзүрх 14 хороо юу болсон бэ 7 жил боллоо
Зочин [66.181.161.62] ・ 2020.04.08 Хариулах
saihan medee baina amjilt husie.
Зочин [202.131.248.226] ・ 2020.04.08 Хариулах
БЗД-ийн 12-р хорооны дахин төлөвлөлт юу болсон бэ
Зочин [202.55.188.90] ・ 2020.04.08 Хариулах
Дахин зарлаглаж байна
Санал болгох
1 Б.Болороо: Хүүхдээ жаахан гэлтгүй дауны синдром, аутизм, саажилт гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар хэлж ойлгуулж байгаарай
2 Хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншихгүй хэрэглэх нь улаан гэрлээр зам гарахтай л ижил аюултай үйлдэл юм
3 Б.Амарсанаа: Хөхний болон умайн хүзүүний хорт хавдраас сэргийлье л гэвэл хүүхдээ хоёроос дээш жил хөхүүлээрэй
4 А.Найгалмаа: Гар утсаа бариулаад суулгадаг бол хүүхдийнхээ хөгжилд анхаарахгүй байна гэсэн үг
5 Ж.Галбадрах: Cайн багш бэлтгэж, сургууль барихын тулд төсвөөс мөнгө зарах л хэрэгтэй
Холбоотой мэдээ
Нийгэм
Гадаад зах зээлээс хөрөнгө босгож, гэр хорооллыг орон сууцжуулна
Н.Жавхлан ・ 08 сарын 28, 2024
Нийгэм
Л.Оюун-Эрдэнэ: Ажлын арга барил, менежментээ өөрчлөх зайлшгүй шаардлага байна
Б.Баясгалан ・ 02 сарын 01, 2021
Нийгэм
С.Амарсайхан Хотын даргаар ажиллах хугацаандаа хийсэн онцлох 5 ажлаа нэрлэв
Б.Баясгалан ・ 07 сарын 01, 2020
Нийгэм
Налайх дүүргийн 4.4 км авто замын эхний ээлжийн 3.5 км замын зорчих хэсгийг нээв
Б.Баясгалан ・ 07 сарын 10, 2020
Улс төр
"Эрдэнэс Монгол" ТӨХК зардал ихтэй, баахан захирлуудтай ч ганц IPO хийж чадахгүй өдийг хүрлээ
Х.Оргил ・ 08 сарын 20, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.