Б.Баясгалан
11 сарын 14, 2018
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 12-нд нийслэлийн Засаг дарга С.Батболдыг ажлаа хангалтгүй хийж байна хэмээн үзэж буйгаа илэрхийлж, үүрэгт ажлаас нь огцруулах саналаа албан бичгээр НИТХ-ын дарга С.Амарсайханд хүргүүлсэн.
Энэ талаар НИТХ-ын дарга С.Амарсайхан "Нийслэлийн Засаг даргыг огцруулах тухай саналыг Ерөнхий сайд ирүүлсэн. НИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдаж уг асуудлыг шийдвэрлэнэ. 15 хоногийн дотор хариу өгөх ёстой гэсэн хуулийн хугацаа бий. НИТХ нийслэлийн Засаг даргын ажил үүргийн биелэлтийг хангалттай байна гэж үзсэн. Харин дээд шатны байгууллага буюу Ерөнхий сайд хангалтгүй гэж үзэж, огцруулах санал ирүүлсэн байна. Бид хуулийн хугацаанд хэлэлцээд хариу өгнө. Одоо би огцруулах шаардлагатай, шаардлагагүйг хэлэх боломжгүй" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.