ЛАС-ВЕГАС. /Yonhap/. БНСУ-ын “Samsung” компани гэрийн ажилд туслах боломжийн үнэтэй роботуудыг энэ оны хоёрдугаар хагаст худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа талаар тус компанийн төлөөлөгч мягмар гарагт мэдээлжээ.

Роботон бүтээгдэхүүнүүдийг ирэх зургаа, долдугаар сараас зах зээлд нийлүүлж эхлэх төлөвтэй байна” гэж “Samsung” компанийн Хэрэглээний цахилгаан барааны асуудал хариуцсан салбарын дарга Ким Хюн Сук мэдэгдсэн байна. 

Bot Air, Bot Clean, Bot Chef”, “GEMS” зэрэг роботыг “Samsung” өнгөрсөн онд болсон Хэрэглээний цахилгаан барааны үзэсгэлэнгийн /CES/ үеэр олон нийтэд танилцуулаад, зарим роботыг тухайн ондоо худалдаанд гаргана хэмээн мэдэгдсэн юм. 

Харин АНУ-ын Невада муж улсын Лас-Вегас хотноо энэ сарын 7-ноос эхэлсэн “CES” үзэсгэлэнгийн хэвлэлийн бага хурлын үеэр Ким Хюн Сук роботуудыг өнгөрсөн онд худалдаанд гаргаж чадаагүйдээ хүлцэл өчөөд, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийн тулд хугацааг хойшлуулахад хүрсэн гэжээ. Мөн тэрбээр энэ онд яг ямар роботуудыг худалдаалах талаар дурдаагүй байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг