Калифорни муж улсын Вентура тойргийн хүмүүнлэгийн байгууллага түймэрт нэрвэгдсэн амьтдад зориулж 100 мянган ам.доллар хандивласан Америкийн жүжигчин Сандра Буллок болон түүний гэр бүлийхэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлжээ.

“Сандра Буллок болон түүний гэр бүлийхэн өмнө ч ашгийн бус бусад байгууллагад хандаж байсан. Энэ удаад тэрбээр аюулд ороод буй амьтдыг аврахад туслалцаа үзүүлэхийг хүсчээ. Сандра Буллокийн хандив түймрийн улмаас нүүлгэн шилжүүлсэн олон амьтныг асран хамгаалахад тус болно” гэж тус хүмүүнлэгийн байгууллагын нэгэн ажилтан хэлсэн байна.

Түймэр өнгөрсөн долоо хоногт дэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор Калифорни муж улсын Вентура тойргийн Хүмүүнлэгийн газар болон бусад байгууллага гэрийн тэжээвэр амьтад болон фермийн амьтдыг аврахаар шаргуу ажилласаар байгаа аж. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, PEOPLE