НИТХ-ын тэргүүлэгчдийн хурал өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хүсэлтээр ажлаа өгч буйгаа албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрбээр “Би цахим орчинд яригдаж байгаа элдэв асуудлаас болж ажлаа өгөөгүй. Нийслэлийн намын даргын хувьд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд долоон дүүрэгт ялагдал хүлээсэн учраас ажлаа өгч байна. Үүнээс өөр шалтгаан байхгүй” гэж хэлжээ. Дараагийн НИТХ-ыг энэ сарын 22-нд хуралдуулахаар болсон байна. Уг хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн ажлаа өгөх өргөдлийг хэлэлцэх аж.