Шинэ коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон Франц Улсын иргэнтэй нэг онгоцоор ирсэн англи иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн албан ёсны твиттер хуудсаар дамжуулан мэдээллээ.

Тэрбээр энэ тухай "Коронавирус илрэн, эмчлэгдэж байгаа франц иргэнтэй онгоцонд хамт сууж ирсэн, одоо Увсад байгаа англи хүний коронавирусын шинжилгээ СӨРӨГ гарчээ. Ашгүй дээ" хэмээн бичсэн байна.

Уг шинжилгээ өчигдөр 15 цагийн үед ХӨСҮТ-д Увс аймгаас зөөвөрлөгдөн ирсэн юм. Уг шинжилгээг давтан хийж баталгаажуулах аж.