Зөвлөх үйлчилгээ эрхэлдэг deVere Group компаний саяхан хийсэн судалгаагаар уг судалгаанд хамрагдсан 1 саяас дээш фунт стерлингийн (1.3 сая доллар) хөрөнгөтэй 700 хүний 511 нь Bitcoin, Ethereum, XRP зэрэг криптовалют эзэмшдэг эсвэл 2022 оны эцэс гэхэд өөрсдийн хөрөнгө оруулалтын багцад нэмж оруулахаар төлөвлөж байна гэж хариулжээ. 

2019 онд хийсэн ижил төстэй судалгаатай харьцуулахад дижитал хөрөнгийг дэмждэг саятнуудын эзлэх хувь 68-73 хувь болж өссөн байна.

Энэхүү судалгаанд АНУ, Их Британи, Австрали, Япон, Катар, Швейцарь, Мексик, Хонконг, Испани, Франц, Герман, Өмнөд Африк, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсын хөрөнгө оруулагчид хамрагджээ.

Биткойн худалдаж авахад нөлөөлж буй гол сэдэл нь судалгаанд оролцогчид өөрсдийн хөрөнгийг санхүүгийн урамшууллын багцаас болж гарч ирж буй урт хугацааны инфляцийн аюулаас хамгаалах гэж нэрлэжээ.

PayPal, Square зэрэг компаниуд bitcoin худалдаж авах, борлуулах үйлчилгээ нэмсэн тухай мэдээ нь хөрөнгө оруулагчдын криптовалют руу хандах хандлагыг зөөллөхөд  нэмэлт хүчин зүйл болсон гэж тэр үзэж байна.

Үнийн огцом өсөлтийг өдөөж буй гол хөдөлгөгч хүч нь институцийн хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж байгаа гэдэг нь эргэлзээгүй. "Үүнийг судалгаанд оролцогчдын олонх нь мэдэж байгаа" гэж Грин нэмж хэлэв.

Эх сурвалж: Криптодоогтэр