Б.Баясгалан
10 сарын 30, 2018
Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулах зөвлөлдөх уулзалтыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Үндэсний хөгжлийн газар, SECiM төсөлтэй хамтран өнөөдөр зохион байгууллаа.
Уг уулзалтад төрийн байгууллага, эрдэмтэн судлаачид, эдийн засагчдаас гадна олон улсын донор байгууллагын төлөөлөгчдийг урьж Үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсгээс хөтөлбөрийн төслөө танилцуулж, хэлэлцүүлэв.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Монгол Улсын ядуурлын түвшин 2014 онд 21,6 хувьтай байсан бол 2016 онд 29,6 хувьд хүрч даруй 8,0 хувиар өссөн.
Өөрөөр хэлбэл, нийт хүн амын гуравны нэг нь ядуу амьдарч байна гэсэн үг юм. Хэдийгээр үе үеийн Засгийн газар ядуурлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч ирсэн ч ядуурал буурах байтугай хамрах хүрээ нь өсч буй учраас бодлогын хувьд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай. Үүний тулд юуны өмнө ядуурлын шалтгааныг яаралтай илрүүлж холбогдох арга хэмжээг авахад нэн тэргүүнд анхаарах ёстой.
Ядуурлын шалтгаан нь эдийн засгийн агуулгаараа орлогын хангалттай бус байдал боловч ядууралд нөлөөлж буй гол хүчин зүйл нь ажилгүйдэл, ажиллах хүчний ур чадвар, мэдлэг боловсрол, хөдөлмөрийн хандлага, хүмүүжлийн дутагдалтай байдал гэж үзэж байгаа.
Үүнээс гадна эрүүл мэнд болон амьдралын нөхцөл байдал хангалтгүй байгаагаас иргэд ядууралд өртөх байдал гарсаар байна.
Ядуу бүлгийн иргэдийг оновчтой тодорхойлон тэдний онцлогт тохирсон байдлаар ядуурал, ажилгүйдлийг бууруулах бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь чухал юм" хэмээн цахим хуудаснаа нийтлэжээ.


Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [102.89.82.149] ・ 2025.09.20 Хариулах
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.