Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газартай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. 

"School police” буюу сургуулийн орчинд эцэг эхчүүд эргүүл ажиллаагүй тохиолдолд тухайн сургуулийг олон нийтэд зарлаж, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахаар болсон байна. Харин эцэг эхийн эргүүлийн үүргээ гүйцэтгэх явцдаа гэмт хэргээс сэргийлэхэд бодитой хувь нэмэр оруулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгохоор болжээ. “School police” төслийг 2013 оноос эхлүүлсэн бөгөөд 170 мянга гаруй эцэг эхчүүд эргүүлээр ажиллажээ. Үүнээс хойш сургуулийн ойр орчимд гардаг гэмт хэрэг зөрчлийн тоо бусад жилүүдтэй харьцуулахад 60 хувиар буурсан гэж Нийслэлийн цагдаагийн газар мэдээлэв.