Монгол Улс "Саарал жагсаалт"-д орсон асуудлын дуулианаар саарал ордон үймэлдэж эхлэв. Буруугаа бусад руу чихэх, эсвэл хэн нэгнийг золих нь гэсэн бор шувуу энэ тэрүүгээр нисээстэй. Өчигдөр гэхэд уг асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нартай тус бүрчлэн уулзаж, хийж хэрэгжүүлсэн ажлууд болон алдаа дутагдлын талаар тайлбар мэдээлэл авсан билээ.

Тэрбээр бараг л буруу харж уйлж, зөв харж инээн "Үүнд зөвхөн Монголбанк, СЗХ буруутай биш. Энэ жагсаалтад манай улс орсон нь албан тушаалтнуудын хариуцлагатай салшгүй холбоотой" хэмээн учирлангаа хариуцлагаа тооцно гэдгээ учирласан. Тэгвэл унасан дээр нь дэвсэнэ гэдэг шиг зарим УИХ-ын гишүүд улс төржиж эхэлжээ.

Тухайлбал УИХ-ын гишүүн М.Оюунчимэг СЗХ-ны даргыг ордны өрөө дамжин албан тушаалдаа үлдэхийг гуйж уйлж дуулж явна хэмээн ярьсан байна. Хариуд нь СЗХ-ны дарга С.Даваасүрэн "Та намайг " ... өрөөнүүдээр орж уйлж дуулаад ..." явж ажлаа хийдэг гэв.ХААНА, ХЭЗЭЭ, ХЭНИЙ өрөөнд орж уйлж дуулсаныг ТА хэлэх ёстой. Хэрвээ хэлж чадахгүй бол УУЧЛАЛТ гуйхыг танаас шаардаж байна.Хамгийн сүүлд хорин жилийн өмнө миний ижий тэнгэрт халихад би уйлсан байдаг. Их хурлын гишүүн гэхээрээ ХУДАЛ хэлж болдог, бусдыг эрээ цээргүй ГҮТГЭЖ болдог гэж ТА андуураагүй биз!" хэмээн фэйсбүүк хуудастаа бичсэн байна.

Бичлэг: