ДАКАР. /Reuters/. Бразилаас ирсэн тээврийн хөлөг онгоцон дээрх шинэ автомашинууд дотроос 798 кг кокаин илрүүлж, хураан авлаа гэж Сенегалын гаалийн удирдах байгууллага мэдэгдлээ. 


Дакар хотын боомтод байрласан усан онгоцон дээрх 15 автомашин дотроос уг кокаиныг илрүүлсэн гэж мэдэгдэлд дурджээ. Үүний өмнөхөн буюу өнгөрөгч лхагва гарагт Бразилаас ийм аргаар, хууль бусаар тээвэрлэн ирсэн 238 кг кокаиныг Дакар хотын далайн боомтод илрүүлж байсан юм.


Хар тамхины наймаачид Өмнөд Америкаас Европ руу кокаин тээвэрлэхдээ Баруун Африкийн далайн боомтуудыг дамжин өнгөрөх цэг болгон ашигладаг байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг