Б.Баясгалан
07 сарын 10, 2020
Орон нутгийн замд өчигдөр 18.00 цагийн орчимд нэг автомашин онхолдож, 7 хүний амь нас хохирсон ноцтой осол гарчээ.
Тодруулбал, Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг баг Шумуултайн ар гэх газар Увс аймгаас Эрдэнэт хотын чиглэлд зорчиж явсан Тoyota Аlphard маркийн автомашин замаас гаран онхолдож, 7 зорчигч амиа алджээ.
Иргэд, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой явж, хурдаа тохируулж, аюулгүй байдлаа хангаж, хамт яваа хайртай дотны хүмүүстээ аюул, занал учруулалгүй зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Мөн Үндэсний Их баяр наадмын амралтын өдрүүд буюу энэ сарын 10, 11, 12-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.