Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаас таван бөх допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд албан ёсоор өгсөн нь ойрын өдрүүдэд бөх сонирхогчдын ярианы сэдэв болоод байна. Уг шинжилгээг нийт 31 бөхөөс авахад таван бөхөөс Дэлхийн Допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн юм. Эдгээр бөхчүүд бол аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр, улсын начин Э.Даш, улсын гарьд Ө.Бат-Орших нар юм.

Шинжилгээг хийхдээ үндэсний баяр наадмаас хойш болсон томоохон барилдаануудыг сонгож, барилдааны үеэр сорьц авчээ. Эдгээр бөхчүүдэд хариуцлага тооцох асуудлыг Монголын үндэсний бөхийн холбоо өөрсдийн дүрмийн дагуу зохицуулах ажээ. Хуулийн заалтаар бол сэргээш хэрэглэсэн бөхийн барилдах эрхийг 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар хасах эсвэл цолыг нь хураах заалттай байдаг.

Тэгвэл допинг гэж юу юм бол? 

Аварга дээд сургуулийн багш, анагаах ухааны доктор Г.Сүхбатын хэлж буйгаар допинг гэдэг нь "Дэлхийн допингийн эсрэг дүрэмд зааснаар бол хориотой эмийн бодис, аргуудыг хэрэглэхийг допинг гэж нэрлэдэг. Энэ бодисын нэг том бүлэг нь анаболик даавар. Энэ дааврыг хэрэглэсэн хүн нүүр цээжээр нь батга гарч, уур уцаартай болно, эрэгтэй хүн төмсөг нь жижигэрч, түрүү булчирхай томорч, бэлгийн сулралтай болно. Элэг зүрх бөөрний талаас өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Эмэгтэй хүн сарын тэмдэг нь алдагдаж, эрших шинж илэрнэ. Эмэгтэй мөртлөө сахал үс ургаад, дуу хоолой бүдүүрнэ гэсэн үг." гэж тайлбарлажээ.

Тэгвэл допинг илэрсэн бөхчүүдээс эхнээсээ энэ талаараа тайлбар хийж эхлэлээ. Тэд шинжилгээнээс илэрсэн зүйлийг допинг биш зөвхөн гэмтэл бэртэлтэй үед хэрэглэсэн эм тарианаас болсон зүйл хэмээн тайлбар хийжээ.

Монгол улсын гарьд Ө.Бат-Оршихын фэйсбүүк хуудастаа хийсэн тайлбар:

Шархны эдгэрэлтэд сайн гэж сонсоод ТАМОКСИФЕН гэдэг эмийг эмийн сангаас авч уусан.

Монгол улсын начин Э.Дашийн фэйсбүүк хуудастаа хийсэн тайлбар:

Би өвчин намдаах эм бэлдмэл эхэсийн тарилга хийлгэсэн

Тайлбар
Миний бие 2012 оноос эхлэн гарын алганы, хурууны арьс хуулардаг, хагардаг, нуралт өгдөг, цэврүүтдэг зовиуртайгаар өнөөдрийг хүрсэн.
Үүнийгээ Арьсны төв болон бусад эмнэлгийн байгууллагуудаар тогтмол үзүүлж, оношлуулж, эмчлүүлж байсан ч тусыг олоогүй.
Учир нь бэлтгэл, барилдааны үед хөлсөнд норох, зодог шуудагны ширээсэнд авагдах зэргээр сэдэрдэг юм.
Тиймээс байнга лент, боолт хэрэглэж бэлтгэл, барилдаанд оролцдог байсныг бөхчүүд, бөх сонирхогч, үзэгчидийн олонх нь мэдэх болсон.
Үүндээ сайн гэсэн бүхнийг хэрэглэж, арга хэмжээ авсаар ирсэн.
Хамгийн сүүлд өнгөрсөн 12-р сард бодисын солилцоо сайжруулж, шархны эдгэрэлтэд сайн гэж сонсоод ТАМОКСИФЕН гэдэг эмийг эмийн сангаас авч уусан.
Гэтэл 12-р сард өгсөн шинжилгээгээр хориотой эмийн бодис гэж гарлаа.
Өнөөдөр ДЭҮТөвөөс албан ёсны мэдэгдэл гарсан учир та бүхэнд мэдээлэл өгөх үүднээс энэ тайлбарыг хийж байна.
Дашрамд дурдахад ПАРАЦЕТАМОЛ гэх мэтийн халуун бууруулах, өвчин намдаах эмүүд нь хориотой юм байна шүү.
Шинжилгээний хариу болон хэрэглэсэн эмийн зургийг орууллаа.