Би өөрийнхөө насыг тооллоо, надад амьдарснаас минь бага хугацаа үлдсэн гэдгийг олж мэдлээ.

Би өөрийгөө хайрцаг чихэр хожсон хүүхэд мэт мэдэрч байна. Эхний чихрүүдийг дуртай идэж байгаад хэдхэн ширхэг үлдсэн гэдгийг ойлгох үед амтлан таашаалж иддэг хүүхэд шиг. Надад уулзалт, хурал, хууль, дотоод дүрэм зэрэгт үрэх цаг алга. Надад өөрийнхөө насанд таараагүй ааш араншинтай хүмүүсийг тэсэх цаг алга. Надад энгийн зүйлд зарах цаг хугацаа алга. Би өөрийгөө дөвийлгөдөг хурал цуглаанд оролцмооргүй байна.

Би дарангуйлагч, оппортунист үзэлтэй хүмүүсийг тэсэж чадахгүй. Би чадвартай, авьяастай хүмүүсийг шүүмжилж, тэдгээрийг муулж өөрийгөө дөвийлгөж, тэдгээрийн байр суурь, авьяас билгийг авахыг хүсдэг хүмүүст санаа зовдог. Би ийм зүйл ярихад надад маш бага хугацаа үлдсэн. Би үүнийг хүсэхгүй байна. Учир нь миний сэтгэл яарч байна. Миний хайрцагт маш бага чихэр үлдсэн.

Би хүн чанартай хүмүүстэй амьдармаар байна. Өөрийнхөө алдаагаа харж инээж чаддаг, өөрийн чадлаар амжилтад хүрсэн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлмээр байна. Өөрийн нэр төрөө ойлгож, мэдэрдэг, өөрийн үүрэг хариуцлагаас зугтаадаггүй. Хүний нэр төрийг хамгаалж, үнэний, шударга ёсны талд зогсдог хүмүүстэй баймаар байна. Энэ бүх зүйл л амьдралыг үнэ цэнэтэй болгодог. Би өөрийгөө бусдын зүрхэнд яаж хүрэхийг мэддэг хүмүүсээр хүрээлүүлмээр байна. Амьдралын хүнд цохилтын тусламжтайгаар өсөж, сэтгэлийн зөөлөн мэдрэмжийг хадгалж чаддаг хүмүүсээр.

Тиймээ би яарч байна. Би идэвхтэй амьдралаар амьдрахаар яаарч байна. Надад үлдсэн нэг ч гэсэн чихэрийг хий хоосон үрэхгүйг би хичээж байна. Үлдсэн чихрүүд минь дуссан чихрүүдээс минь илүү амттай байх болно гэдэгт би итгэж байна.

Миний зорилго бол өөртөө болон гэр бүл, ухамсартайгаа нийцүүлэн эцэс хүртэл явах явдал юм.

Та хоёр амьдралтай гэж бодож байсан бол та гэнэт өөрийгөө нэг л амьдарна гэдгийг ойлгосон.