Заримдаа хүний зан авир биднийг төөрөлдөлд оруулдаг, харин заримдаа бүр ил тод болгодог хэмээн Cultura Colectiva бичиж байна.

Хүн бол хувьсгалын хамгийн төвөгтэй бүтээгдэхүүн. Тэд бусдыг ойлгох байтугай өөрийгөө ч ойлгодоггүй. Бид маш олон талын мэдлэгтэй хэдий ч нэг л газраа зогсож байна, орчлон ертөнц болон түүн дотор оршин тогтнож буй өөрсдийгөө ойлгохын зааг.

Бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөл биднийг өөрөөрөө биш болгоход хүргэдэг. Бидний толгойд ямар нэгэн зүйл үргэлж болж байдаг, амралт гэж үгүй. Заримдаа бид бүгдийг хаяж, өөрсдийнхөө хяналтыг алдаж, амьдралын хүнд хэцүүг даван туулж чадахгүй байна гэдгийг мэдэрдэг. 

Яг ийм үед сэтгэлзүйн кино үзэхэд тохиромжтой. Таны асуудал, сэтгэл санааны байдал тань кинон дээр гарч буй асуудал, бэрхшээлийн хажууд юу ч биш гэдгийг ойлгоно. Энэ нь танд маш гайхалтай үр нөлөө авчирна.

Харин одоо танд эдгээр 7 киног санал болгож байна:


7. A Dangerous Method (2011)

Найруулагч: ДэвидКроненберг

Үнэлгээ: 6.5/10

Амжилттай психоаналитик Карл Жун хий хөдлөх өвчтэй Сабинаг эмчилдэг. Бүсгүй удалгүй эрдэм шинжилгээний чадвараа харуулж, үүний ачаар өөрийнхөө эмчтэйгээ хамт нэгэн лабораторид ажиллаж эхлэнэ.

Хэсэг хугацааны дараагаар залуучууд хоорондоо татагдаж эхлэх бөгөөд энэ нь бүр цаашлаад хянаж болошгүй хүсэл тачаал болон хувирна. Хосуудын харилцаа Карлын гэр бүл, мэргэжлийн амьдралд асар их хор хөнөөл учруулна. Гэхдээ тэрээр өөрийнхөө хүслийн хязгаарыг тогтоож чадах болов уу?

XX зууны философийн гол урсгалын эхлэлийн психоанализын хөжлийн үед энэхүү түүх нь хийгдэнэ.


6. The Soul Keeper (2002)

Найруулагч: Роберто Фаэнца

Үнэлгээ: 8/10

Мари Франкин гэх франци бүсгүй Москва хот руу архивын бичиг баримтнаас Сабин Шпильрейны талаар илүү ихийг мэдхээр явна. 

XX зууны эхэн үе. Профессор Блейерын эмнэлэгт Оросоос хий өвчний хүндэрсэн шаттай нэгэн шинэ өвчтөнг авчирна. Түүнийг Фрейдын аргыг ашгилан эмчилэхийг залуу доктор Карл Юнгд даалгах юм.

Харин эмчилгээ эхэлмэгц эмч маш олон асуудалтай тулгарна, асуудлуудыг нэг нь өвчтөн эмчид сайн болох болно…


5. Shutter Island (2009)

Найруулагч: Мартин Скорсезе

Үнэлгээ: 8.1/10

Хоёр шүүхийн гүйцэтгэгч нар эмнэлгээс алга болсон өвчтөнийг эрэн хайх ажилаар Массачусетс мужийн нэгэн аралруу явна. Мөрдөн байцаалт явуулах үед тэд маш олон асуудал болох худал хуурмаг, хар салхи болон эмнэлгийн хүмүүсийн үхэл зэрэгтэй тулгарах болно.

Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Цаашлах тусам болж буй бүхий л зүйл нууц хуйвалдааны үр дүн мэт санагдана. Сүүлдээ бүр тэд өөрсдийгөө энэ хуйвалдааны нэг хэсэг мэтээр мэдрэх болно.


4. Memento (2000)

Найруулагч: Кристофер Нолан

Үнэлгээ: 8.5/10

Леонард Шелби тансаг, үнэтэй хувцаслаж, шинэхэн “Ягуар” унадаг хэдий ч хямдхан мотельд амьдардаг. Түүний зорилго бол эхнэрийг нь хөнөөсөн алуурчинг олох. Түүнийг ол асуудал маш ховор хэлбэрийн амнезия буюу ой санамжаа алддаг өвчинтэй, тэрбээр аллагаас  өмнөх зүйлсийг санадагч таван минутын өмнө юу болсныг сандаггүй.

Тедди, Натали нар түүний найзууд..гэхдээ яг найз мөн үү? Түүний хамтрагчид бол зургийн аппарат “Поллароид” болон биен дээрх шивээсүүд.Хамгийн гол асуулт бол яагаад буруутай хүмүүсээс илүү шийтгүүлсэн хүмүүс их вэ?


3. Seven (1995)

Найруулагч: Дэвид Финчер

Үнэлгээ: 8.6/10

Мөрдөгч Уильям Сомерсет бол эрүүгийн эрэн сурвалжлагын ахмад дайчин. Тэрээр тэтгэвэртээ гарч, нүгэлтэй оршин суугчдаас холдож, амьдардаг хотоосоо хол явахыг мөрөөддөг. Тэтгэвэрт гархаас долоо хоногийн өмнө Сомерсетд хоёр асуудал гарч ирнэ: залуу хамтрагч Миллс болон нарийн төвөгтэй аллага.

Туршлагатай мөрдөгч шууд энэ аллагын ард дахиад өөр өөр аллагууд байна хэмээн таамаглана. Мэдээллүүд ч түүний таамгыг батлаж өгнө.

Гэмт хэрэгтэн хохирогчдын хийсэн нүгэлийг төлүүлэхийн тулд хөнөөдөг гэдгийг мөрдөгч ойлгосноор сонголт хийх хэрэгтэй болно: ажилдаа үлдэх үү эсвэл энэ хэргийг туршлага багатай хамтрагчтаа шилжүүлэх үү? 


2. One Flew Over the Cockoo’s Nest (1975)

Найруулагч: Милош Форман

Үнэлгээ: 8.7/10

Шоронд хоригдохоос зайлсхийж, Рэндл Патрик МакМерфи нар сэтгэцийн эмнэлэгт очно. Харин Милдред Редчед гэх хэрцгий, хатуу сувилагч Рэндл Мак 2-ын “эзэн” болно. 

Харин Мак өвчтөнүүдийн зарим нь нөхцөл байдалтайгаа дасан зохицон амьдарч, харин зарим нь санаатай гаднах ертөнцөөс нуугдах гэж эмнэлэгт ирсэнийг гайхаж бослого хийхээр шийднэ. Ганцаараа…


1. Fight club (1999)

Найруулагч: Дэвид Финчер

Үнэлгээ: 8.8/10

Архаг нойргүйдэлтэй, маш их уйтгартай, зовлонтой амьдарлаас гарах гэж хичээж буй Клерк Тайлер Дардентай учирна. Тайлер Дарден бол гаж философитой савангийн наймаачин. Тайлерын бодлоор өөрийгөө төгс болгох нь сул дорой хүмүүсийн хийдэг зүйл, харин өөрийгөө үгүй хийх гэдэг нь цорын ганц амьдрах зүйл юм гэжээ.

Хэсэг хугацааны дараа, гол дүүрийн баатрууд хоёр биенээ зодно. Энэ нь тэр хоёрт гайхалтай аз жаргалыг өгнө. Бусад залуучуудыг биеийн махбодийн харгислалд уруу татаж, тэд Fight Club байгуулна. Fight Club маш том амжилт олно.

Харин киноны төгсгөлд хэний ч таамаглаагүй зүйл болно…

19037