Сэтгүүлч Ч.Лодойсамбууг Монголын ард түмнээс уучлал гуйхыг шаардлаа

Х.Оргил
10 сарын 01, 2019

Цагдаагийн байгууллагаас сэтгүүлч Ч.Лодойсамбууд Монгол Улсын төрийн бэлгэ тэмдэг урж тасдсан тул Зөрчлийн тухай хуулийн 15.20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэжээ.

Түүний дээрх үйлдлийг Монголын ард түмний түүхэн уламжлал, зан заншил, эв нэгдэл, үндэсний аюулгүй байдалд халдсан гэж үзэж хуулиа биелүүлэхийг шаардаж буй. Иймээс түүнийг энэхүү буруу үйлдэл хийсэндээ ард түмнээс уучлал гуйхыг шаарджээ.

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу уг шаардлагыг хүлээн авсан бөгөөд "Хуулийн хариуцлага хүлээнэ, төрт ёс, төрийн цагдаадаа баярлалаа" гээд хийсэн үйлдэлдээ гэмшин уучлал хүсэхээр болжээ.



Ташрамд дурдахад, Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 2 дугаар зүйлд "Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ" гэж хуульчилан тогтоосон байдаг аж.

Холбоотой сэдвүүд

зөрчил сэтгүүлч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.