Сара Жессика Паркерыг алдартай гол дүрийн жүжигчинээс гадна загварын дүр төрх гэдгээр нь бид мэднэ. Тэрээр өнгөрсөн мягмар гарагийн үдээс хойш Итали дахь Портофино хотод папарацчийн дуранд өртжээ. Тус дуранд бууснаар 53 настай од бүсгүй хар өнгийн усны хувцас өмсөн, зуны наранд борлосон чийрэг, галбирлаг биеэ гайхуулан наран шарлагын орон дээр, дуртай номоо атгасан харагдана. 

Тэрээр төрөлхийн буржгар үсээ дээш нь шуусан байдалтай байсан бол дараа нь богино цэцгэн хээтэй даашинз өмсөн үсээ сул тавьсан байна. Түүний нөхөр нь энгийн цагаан подволкийг өнгө дагуу шорттой хослуулан өмсчээ. Хосууд 1997 онд гэрлэж, гурван хүүхдийн ээж, аав болсон юм. 

Сара Жессика Паркер "НBO" телевизийн Divorce буюу Салалт цувралын гол дүрийг бүтээж буй юм. Цувралын дараагийн хэсэг удахгүй гарах тухай цуурхал гарсан ч хэзээ гарахыг албан ёсоор зарлаагүй байна. Уг цувралд салсан хосуудын адармаатай амьдралыг инээдэмтэй байдлаар харуулах аж.