"Шарк танк"-ийн өнөөдрийн нэвтрүүлэгт "Үндсэн үнийн дэлгүүр"-ийн төсөл 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт татаж чадлаа. Тус төслийн гол зорилго нь үйлдвэрлэгчийн үнээр  хэрэглэгчийн гарт нэмэгдэлгүй хүргэх байсан юм. Үйлдвэрлэлийн салбарт хүч сорьдог "Гачуурт"-ийн Б.Чинбат, "Өгөөж"-ийн Түмэнгэрэл хамтран Б.Ойдовын саналыг дэмжлээ. Хэрэглэгчийн гарт очих хүртлээ хэд дахин нэмүү өртөг шингээдэг супермаркетийн арга барилыг халах "Үндсэн үнийн дэлгүүр"-ийн төсөл дэмжигдсэн даруйдаа нийгмийн сүлжээнд дэмжлэг хүртэж эхлэв. Зарим хэрэглэгчид түүнийг дэмжихээ илэрхийлсэн бол үйлдвэрлэгчид түүнд урмын үгс, хамтран ажиллах санал илгээсэн байна. Харин зарим нэг нь хоёр тэрбумын барилгатай үл хөдлөхтэй дэлгүүрээ 100-хан сая төгрөгт 40 хувиар үнэлсэнд таатай хандсангүй. Ингээд уг төслийн санаачлагч Б.Ойдовт хандсан онцлох жиргээг доор орууллаа.