"Шарк танк" нэвтрүүлгийн шүүгч, "Өгөөж"-ийн хэмээн олонд танил болсон “Өгөөж чихэр боов” компанийн Ерөнхий захирал С.Түмэнгэрэл компанийнхаа 14 залуу ажилтанд байрны түлхүүр гардуулж өгчээ.

Тэрбээр энэ тухайгаа 

"Хамгийн сайхан өглөөний Мэнд! Өгөөжийн 82 жилийн түүхэнд тохиож байгаагүй онцгой өдөр.Залуу ажилтанаа дэмжин 14 залуу ажилчидадаа байрны түлхүүрийг нь хүлээлгэж өгч буй баяртай мөч. Орох орон оочих аягатай байна гэдэг сайхан.Тэднийхээ Баярласан СЭТГЭЛ НҮДИЙГ харах Хамгийн Сайхан."

хэмээн фэйсбүүк хуудастаа оруулжээ. 

Гэхдээ уг байр нь хөнгөлөлтэй нөхцөлтэй бэлэг юм. Тус компанид 10 жил тогвортой, сайн ажиллах юм бол  жил бүр 8 сая төгрөг байрны үнийн дүнгээс хасагдаж явсаар дуусгавар болох юм. Өөрөөр хэлбэл ажилчид нь мөнгө төлөхгүй, хамгийн гол нь ажлаа тогтвортой хугацаагаар сайн ажиллах нөхцөлтэй аж.

С.Түмэнгэрэл анх "Өгөөж" үйлдвэрийн түүхий эд ханган нийлүүлдэг байсан аж. Материалаа авахын тулд ганзаганд явж бишгүй хүнд бэрхийг туулсан  гэдэг. Сүүлд цэнхэр ягаан тасалбараар үйлдвэрийг бүх хүнд хувьчилчихсан байсныг мэдээд энэ үйлдвэрээ авчихвал хурдан эргэлдүүлж  болох  юм байна гэж хувьцааг цуглуулж түүний хүнсний салбарт хөл тавьсан түүх эхэлсэн талаараа ярилцлагадаа дурьдсан байдаг.