Х.Оргил
02 сарын 08, 2019
Хятадын Шэнь Жэн хотын экспорт, импортын нийт өртөг долоон хувиар өсөж, Хятадын их газрын хотууд дунд хоёрдугаарт жагссан талаар тус хотын Гаалийн газраас өнгөрсөн долоо хоногт мэдээлэв.
Шэнь Жэн хотын Гаалийн газрын статистикт дурдсанаар, өнгөрсөн онд тус хотын экспорт, импортын нийт өртөг долоон хувиар нэмэгдэж 3 их наяд юаньд хүрчээ. Ингэснээр Шанхай хотын араас хоёрдугаарт бичигдэж байгаа юм.
Тус хотын экспортын нийт өртөг 1.63 их наяд юаньд хүрсэн бөгөөд сүүлийн 26 жил дараалан Хятадын их газрын хотууд дунд уг үзүүлэлтээрээ тэргүүлж байгаа юм. Харин импортын нийт өртөг 1.37 их наяд юаньд хүрсэн бөгөөд энэ үзүүлэлтээрээ гуравдугаарт орсон байна.
“Шэнь Жэн хот гадаад худалдааны салбарын бүтцийн өөрчлөлтийг тасралтгүй хийж сайжирсаар байна. Бүс нутгийн болон хил дамнасан цахим худалдаа зэрэг нь экспорт, импорт нэмэгдэхэд гол нөлөө үзүүлжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.