БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Дэлхийн хамгийн урт далайн гүүрийг нээж буйг зарлаж үг хэлэхдээ хоёр секунд л зарцуулж хүмүүсийг гайхшируулжээ.

Өнгөрсөн мягмар гарагт нээсэн дэлхийн хамгийн урт далайн гүүр нь 55 км урт бөгөөд хотуудыг холбосон туус гүүрээр өдөрт 40.000 хүн аялах боломжтой аж.

Гүүрийн нээж үг хэлэхдээ Ши Жиньпин  “Хонг Конг-Чжухай- Макао гүүр албан ёсоор нээгдсэнийг мэдэгдэе” хэмээн 700 гаруй үзэгч, оролцогчийн өмнө мэдэгдсэн байна. Өнгөрсөн жил тэрээр Хятадын Коммунист намын 19 дүгээр Үндэсний их хурлыг гурван цаг, 23 минутын турш Социализмын шинэ үе болон Хятадын шинж чанарын талаар илтгэл тавьж эхлүүлсэн юм.


Үүнээс ажиглагчдын анзаарснаар  Хятадын ерөнхийлөгч нь тус гүүрийг нээхэд “ер бусын хурдан” хандсан бөгөөд тус гүүрийг барихад 9 жилийн хугацаанд  20 тэрбум доллар зарцуулсан байна. Мөн нэмж хэлэхэд 2009 онд эхэлсэн гүүрний угсралтын ажлын явцад 9 хүн нас барж, 200 гаруй хүн гэмтэл бэртжээ. 

Магадгүй тэрээр богино мэдэгдэл хийсэн нь гүүр өөрөө бүх зүйлийг тайлбарлахыг хүссэн байх магадлалтай. Тус гүүр нь Америкийн “Golden gate” гүүрнээс 20 дахин урт бөгөөд АНУ-ын Цахиурын Хөндийтэй өрсөлдөх “Big Bay Area”-д үйлчлэх зорилготой аж.

Мөн энэ гүүр нь Хонконг, Макаод бие даасан эрх мэдлийг олгон "нэг орон, хоёр систем" тогтолцоог дэмжих зорилготой юм байна.