Гарааны бизнес эрхлэгчдийн гаргадаг алдааг дурдаж байна.

#1 Хэт зөн совиндоо найдах - Ихэнх шинээр бизнес эрхлэгчид өөрийн бизнес санаагаа шууд ашиг гэж харж судалгаа бараг хийдэггүй. Өөрийн мөнгө, цаг хугацаа, хөдөлмөрөө зарцуулахаас өмнө зах зээлд бага зэргийн туршилт хийх хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүстэй эхэлж зөвлөгөө авч, өөрийн бүтээгдэхүүнийхээ талаар танил хүмүүстэй тайлбарлаж, тэдний зөвлөмжийг сонсох хэрэгтэй. 

#2 Хэт олон санаа зэрэг гаргах - Өөрийн хамгийн шилдэг гэсэн санаагаа сонгоод, түүнийгээ хөгжүүлэх хэрэгтэй. Зах зээл хэрхэн хариу үзүүлэхийг хараад, тухайн бүтээгдэхүүний санаагаа цаашид хөгжүүлэх үү эсвэл өөр санаа гаргах уу гэдгээ шийдэх хэрэгтэй. 

#3 Өөрчлөлт хийхгүй байх - Харилцагчдын үзэл бодол, санааг сайтар сонсож, өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд өөрчлөлт хийх хэрэгтэй. Ихэнх шинэ бизнес эрхлэгчид өөрийн санааг өөрчлөх дургүй байдгаас зах зээлээ алдах тохиолдол бий. 

#4 Хэт их зөвлөгөө авах эсвэл огт зөвлөгөө авахгүй байх - “Too much is good for nothing” гэдэг. Цөөн хэдэн мэргэжлийн экспертүүдтэй харилцаа үүсгэж зөвлөгөө авах хэрэгтэй. Хэт олон зөвлөгөө нь төөрөгдүүлэх, эргэлзүүлэх асуудал бий болгож, шийдвэр гаргалтыг удаашруулах болно. 

#5 Маркетинг хийхгүй байх - Ихэнх шинэ бизнес эрхлэгчид өөрийн бүтээгдэхүүнээ шууд л зарагдаад эхэлнэ гэж боддог. Хүчтэй онлайн маркетингийн идэвхжүүлэлт хийх нь өнөөдрийн хувьд хамгийн чухал юм. 

#6 Харилцагчаа хойш тавих - Бүтээгдэхүүн үйлчилгээ хэчнээн гайхалтай ч харилцагчийн хүссэн зүйл биш бол хэн ч худалдаж авч чадахгүйгээс гадна, ашиг олж чадахгүй. Эхлэхээсээ өмнө бусдын санаа сэтгэгдлийг сайн сонсох хэрэгтэй. 

#7 Мөнгөний буруу шийдвэр гаргах - Мөнгөгүй бол бизнес эхэлж чадахгүй -- энэ бол хамгийн энгийн тэгшитгэл. Хамгийн гол нь бизнесээ эхлэхэд хэдэн төгрөг хэрэгтэй, хаанаас олохоо судлах хэрэгтэй юм. 

#8 Өөрийн хүрээллээ тэлэхгүй байх - Амжилт бол хэнийг таних вэ гэдгээс ихээхэн хамаардаг. Харилцагчидтайгаа, салбарын экспертүүдтэй ярихгүй байснаар маш их боломжийг алдана. Өөрийн хийх ёстой ажлын жагсаалтад заавал нетворкингийг оруулах хэрэгтэй. Өөрийгөө бизнес эрхлэгчийн хувьд таниулах нь хүрээллээ тэлэх нэг арга юм. 

#9 Буруу хүмүүс ажилд авах - Зөвхөн сайн санаа бизнесийг амжилттай болгохгүй. Ажилд авч байгаа хүмүүс чинь сайн санааг авчирдаг учраас зөв хүнээ ажилд авах нь маш чухал юм.