Өт хорхой дэлхий нийтэд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд тус болно

Сүүлийн үеийн судалгаагаар шимэгч өт нь полистирол дахь хортой хуванцар нэмэлтийг өөртөө ямар ч сөрөг нөлөөгүйгээр идэж чаддаг болох нь тогтоогджээ. Өтийг аюулгүй, уургаар баялаг нэмэлт тэжээл, бордоо болгон ашиглаж болно.

Өчүүхэн жижиг хорхой  бидний өмнө тулгараад буй хуванцарын асуудлыг шийдвэрлэх шийдлүүдийн нэг хэсэг нь болох бүрэн боломжтой аж. Энэ нь хуванцар дахь химийн бодисууд байгалийн системд задарсны дараа хаана дуусдаг болохыг судалсан анхны судалгаа юм.

Туршилтанд орсон өт хорхойнууд хэрэглэсэн полистиролын тал орчим хувийг жижиг, хэсэгчлэн муудсан хэлтэрхий, нөгөө талыг нь нүүрстөрөгчийн давхар исэл болгон гадагшлуулжээ.

Тухайн хорхойнууд хуванцарыг идсэнээс хойш 24 цагийн дотор 90 орчим хувийг, 48 цагийн дараа бүгдийг нь ялгаруулах бүрэн чадамжтай. Судлаачид полистиролоор тогтмол хооллодог шимэгч өт хорхойны биед ямар ч сөрөг нөлөө гараагүй, эрүүл байсныг онцолжээ.

Байгаль орчны инженерийн докторант Анжа Малави Брэндон "Энэ төрлийн өт нь химийн нэмэлт бодисыг биедээ хуримтлуулахгүйгээр идэж чаддаг нь маш гайхалтай" хэмээн онцолсон байна.

Үүнтэй адил хуванцараар хооллож чаддаг "гурилан хорхойг" судалгааны байгууллагууд нээсэн байдаг. Энэ төрлийн хорхойг тахиа, могой, загас, сам хорхойн хоолл, тэжээлийн зориулалтаар ашиглах боломжтой юм.

Хуванцар задлагч өт, хорхойн гэдсэн дэх бичил биетнүүд хуванцарыг задалдаг гэж судлаачид тогтоогджээ. 

Яагаад бид эрүүл мэндэд хортой полистролыг хэрэглэсээр байгаа вэ? 

Стэнфордын Барилга ба байгаль орчны инженерийн тэнхимийн ахлах инженер Вэй-Мин Ву болон түүний хамтрагчид сав баглаа боодол, дулаалгад ихэвчлэн ашиглагддаг нийтлэг хуванцар полистиролыг судалж үзсэн байна. Энэ төрлийн хуванцар нь нягтрал багатай, том хэмжээтэй тул дахин боловсруулахад үнэтэй, галд тэсвэртэй бодис агуулсан аж.

2015 оны байдлаар ойролцоогоор 25 сая тонн хуванцарт энэ төрлийн химийн бодис нэмэлтээр агуулагдсан байжээ.Тус бодис нь хуванцарын шинж чанарыг сайжруулах, шатамхай чанарыг бууруулахад хувь нэмэртэй учраас үйлдвэрлэгчид одоог хүртэл ашигласаар байна

Гэсэн ч полистрол нь хүний биед хэд дахин илүү аюул дагуулдгийг хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй гэнэ. Тухайлбал дотоод шүүрлийн эд эрхтнүүдийн үйл ажиллагаанд доголдол үүсгээд зогсохгүй хүний мэдрэлийн системд өөрчлөлт оруулдаг болохыг мэргэжилтнүүд хэлжээ. 

Байгаль  орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө ихээр үзүүлдэг бодисыг ямар нэгэн байдлаар ашиглахыг Европын холбоо хориглохоор төлөвлөөд байгаа бол АНУ-ын байгаль орчныг хамгаалах агентлаг ч бас онцгойлон анхаарал хандуулж, эрсдэлийн үнэлгээ хийж байгаа ажээ.

Эх сурвалж: Stanford News