ОХУ-д шинэ жилийн орой болсон 12 мянган баярын арга хэмжээнд 8 сая гаруй хүн оролцжээ. Энэ тухай ОХУ-ын Дотоод хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ирина Волк мэдэгдсэн байна.

“Шинэ жилийн баярын арга хэмжээнүүдэд 8 сая гаруй хүн оролцжээ. Баярын үеэр хэв журам сахиулах үйл ажиллагаанд Үндэсний гвардын цэргийн албан хаагчид, хувийн харуул хамгаалалтын байгууллагуудын ажилтнууд болон бусад газрын нийт 67 мянган хүн оролцсон” хэмээн тэрбээр ярьжээ.

Түүнчлэн баяр наадмын үеэр нийтийн хэв журмыг зөрчсөн тохиолдол гараагүй болохыг Ирина Волк онцлон тэмдэглэсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС