Шинэ коронавирусийн тохиолдол 92 оронд бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 100 мянга давлаа

Б.Баясгалан
03 сарын 07, 2020

Шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэдийн яам, холбогдох байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа

Энэ үеэр ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "ДЭМБ-ын гуравдугаар сарын 07-ны мэдээгээр дэлхийн 88 улсын шинэ коронавирус халдварын 98192 тохиолдол бүртгэгдэж, 3380 хүн нас барсан байна. Шинээр Перу, Коста-Рика, Того, Ватикан гэсэн дөрвөн оронд халдвар бүртгэгдсэн. 

ДЭМБ-ын ерөнхий захирал Терос Адханом "Засгийн газар улс төрийн дэмжлэг, оролцоогоо нэмэгдүүлж, нөхцөл байдалд бэлдэж олон жилийн турш боловсруулсан салбар хоорондын гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө идэвхжүүлж, шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцолсон" хэмээлээ.

Өнөөдрийн 11.00 цагийн байдлаар дэлхийн 92 оронд шинэ коронавирусийн нийт 101830 тохиолдол бүртгэгдэж, 57406 хүн эдгэрч, 3489 хүн нас баржээ. Монгол Улсад бүртгэгдээгүй байна. 


Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.