24 цагийн дотор Иранд 1076, Италид 1247 хүн шинээр коронавирусийн халдвар авчээ

Б.Баясгалан
03 сарын 09, 2020

Шинэ коронавирусийн талаарх ДЭМБ-ын цаг үеийн мэдээллийг ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа өглөө.

Тэрээр "ДЭМБ-ын гуравдугаар сарын 08-ны мэдээгээр дэлхийн 105 улсад шинэ коронавирусийн нийт 105586 тохиолдол бүртгэгдсэн. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 98 хүн нас барж, нийт нас баралтын тоо 3584-т хүрлээ. 

Шинээр Болгар, Коста-Рика, Молдов зэрэг 8 оронд тус вирусийн тохиолдол бүртгэгдсэн. БНХАУ-д нас баралт 27-гоор нэмэгдэж, 47 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь аль үзүүлэлт тууштай буурч, дэгдэлтийг хяналтдаа авч буйг харуулж байна.

24 цагийн хугацаанд 1000-аас дээш тохиолдол бүртгэгдсэн хоёр улс анхаарал татаж байна. Иранд 1076 тохиолдол шинээр бүртгэгдэж, 49 хүн нас барсан. Улмаар нас баралтын тоо 194 боллоо.  Италид халдвар 25 хувиар өсөж, 1247 тохиолдол шинээр нэмэгдэж, 130 хүн нас барсан.

Европын хамгийн том дэгдэлт Итали улсад явагдаж байна. Улмаар 16 сая хүнийг хамарсан хөл хорио тогтоосон.

БНСУ-д шинэ тохиолдлын тоо буурч, сүүлийн 24 цагт 365 тохиолдол бүртгэгдсэн. 19 мянга гаруй хүн лабораторын шинжилгээний хариугаа хүлээж байна" хэмээлээ.

Холбоотой сэдвүүд

дэмб коронавирус о.ариунтуяа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.