Шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "ДЭМБ-ын гуравдугаар сарын 02-ны мэдээгээр дэлхийн 72 улсад шинэ коронавирусийн нийт 90870 тохиолдол бүртгэгдэж, 3110 хүн нас барсан байна. 

Сүүлийн 24 цагт шинээр Тунис, Марокко, Латви, Монако, Литва, Украйн, Аргентин, Чили гэсэн 8 оронд халдвар бүртгэгдсэн. БНХАУ-д 130 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нэгдүгээр сарын 20-ноос хойш хамгийн бага үзүүлэлт боллоо. Тус улсад дэгдэлт хязгаарлагдаж буй бөгөөд нийт сэжигтэй тохиолдлын тоо буурч 129 болсон. 

Коронавирусийн шинэ тохиолдлын 80 хувь нь БНСУ, Итали, Иран гэсэн гурван улсад бүртгэгдэж байна" хэмээлээ.

Гуравдугаар сарын 04-ний 10.00 цагийн байдлаар дэлхийн нийт 77 улсад шинэ коронавирусийн 93095 тохиолдол бүртгэгдэж, 50815 хүн нас барж, 3202 хүн нас баржээ.