ЗГ: Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана

Л.Дэлгэрмаа
03 сарын 18, 2026

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам"-ыг шинэчлэн баталлаа.

Шинэ журмын хүрээнд шинжлэх ухааны салбарын шилдэг бүтээлүүдийг шалгаруулж урамшуулахдаа “Байгаль, нийгмийн ухааны шагнал” болон “Технологийн дэвшлийн шагнал” гэсэн хоёр үндсэн шагналыг олгохоор болсон байна.

Эдгээр шагналыг тус бүр 100 сая төгрөг дагалдах бөгөөд хоёр жил тутамд нэг удаа Засгийн газрын шийдвэрээр шилдэг бүтээл, судалгаанд олгох юм.




Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Холбоотой сэдвүүд

засгийнгазар шинжлэх ухаан

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.