Байгалийн ухааны математик, физик, хими болон англи хэлний хичээлийн мэдлэгийн түвшингээ үндэсний хэмжээнд үе тэнгийн хүүхдүүдтэйгээ өрсөлдөн тогтоох боломжийг олгож буй энэ сорилго онлайнаар явагдах учраас Монгол улсын өнцөг булан бүрт байгаа сурагчдад бүгдэд нээлттэй юм. 

Шинжлэх ухааны мэдлэгээ ЭЕШ-ын өмнөхөн сорьж, өөрийгөө хаана яваагаа мэдэх боломж олгож, улмаар мэргэжил сургуулиа зөв сонгох боломжийг олгодог энэ сорилго зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 

Энэ арга хэмжээг Шинэ Монгол Технологийн дээд сургуулиас байгалийн шинжлэх ухааныг сонгон суралцаж,  чадварлаг инженерүүд болох хүүхэд залуусыг дэмжиж, зөв мэргэжлээ сонгон суралцахад туслах үүднээс уламжлал болгон зохион байгуулдаг байна. 

“Үндэсний тэтгэлэгт сорилго-2023”-д амжилттай оролцсон хүүхдүүдэд тус сургуульд суралцахад 10-70 хувь хүртэл тэтгэлгийг олгох ажээ.

Тус сорилгод төгсөх ангийн хүүхдүүдээс гадна энэ жил ЭЕШ өгөх гэж байгаа залуус ч оролцох боломжтой. 

Сорилго энэ сарын 13-14-ний амралтын өдрүүдэд онлайнаар явагдах тул шалгуулагч өөрийн боломжит цагтаа сорилгоо өгөх боломжтой юм байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын өмнө өөрийгөө сорьж, чадвар мэдлэгээ улам бүр хоногшуулах боломжийг өгөх энэхүү үндэсний хэмжээний сорилгод оролцохыг хүсвэл дараахь холбоосоор бүртгүүлээрэй.

Бүртгүүлэх бол ЭНД ДАРНА УУ.