Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр шинэ Засгийн газраа бүрдүүлэх бөгөөд тэрбээр 11 сайдыг солихоор төлөвлөжээ.

Тэрбээр 10 дугаар сарын 2-ны буюу өнөөдөр өглөө Либерал ардчилсан намын удирдлагуудыг томилох бол үдээс хойш Засгийн газрын гишүүдээ томилох юм.

Шинзо Абэ Засгийн газрын 11 гишүүнийг солихоор төлөвлөсөн нь 2012 онд Ерөнхий сайд болсноосоо хойш анх удаа ийм олон сайдыг сольсон тохиолдол болж байна. Харин тэрбээр Сангийн, Гадаад хэргийн, Дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын гэх мэт голлох үүрэгтэй зургаан сайдыг албан тушаалд нь хэвээр үлдээхээр болжээ.

Шинзо Абэгийн шинэ Засгийн газар анхны хуралдаанаа өнөөдөр орой Эзэн хааны ордонд  хийнэ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг