БЕРЛИН. /TASS/. “Шөнийн чоно” олон улсын мотоциклчдын клубын төлөөлөгчид болон янз бүрийн орны байкерууд Германы нутаг дэвсгэрт иржээ. Тэд Берлин хүрэх замдаа Барууны холбоотнууд Зөвлөлтийн цэргүүдтэй уулзсан газар болох Эльба мөрний эрэг дэх Захсен мужийн Торгау хотод очсон байна. 1945 оны дөрөвдүгээр сарын 25-нд болсон чухам энэ уулзалт нь Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн бэлгэ тэмдгүүдийн нэг болсон юм.

“Шөнийн чоно” клубын цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээлэлд дурдсанаар, “Ялалтын зам 2019” уралдаанд ОХУ-ын төдийгүй Герман, Итали, Серби, Словак, Чех, Эстони зэрэг Европын улсуудын байкерууд оролцжээ. Байкерууд тавдугаар сарын 9-нд Берлин хотод уулзаж, Тиргартен болон Трептов цэцэрлэгт хүрээлэнгийн дурсгалын цогцолборуудад Зөвлөлтийн дайчдад хүндэтгэл үзүүлнэ. 

“Ялалтын зам” олон улсын мотоциклын уралдааныг тав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Байкерууд Аугаа Эх орны дайны үед Зөвлөлтийн дайчдын Берлин хүрсэн замаар явдаг байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг