УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн нэгдсэн хуралдаанд Шадар сайд Я.Содбаатар “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийсэн.

Тэрээр мэдээлэлдээ "Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу гэр хорооллын айл өрхийн хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг нийслэлд 100 хувь, орон нутагт 50 хувь хөнгөлж, улмаар 2017-2019 онд 24.5 тэрбум төгрөгийн татаас олгоод байна. 

Харин 2020 онд 12.1 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлээд байсан бол 2020 оны төсвийн тодотголоор санхүүжилтийг 3.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 15.8 тэрбум болгон баталсан. 

Түүнчлэн Засгийн газрын 2020 оны 115 дугаар тогтоолоор орон нутгийн айл өрхийн хэрэглэсэн шөнийн цахилгааны тарифын 50 хувийн хөнгөлөлтийг 100 хувь болголоо. Улмаар тухайн айл өрхөд гэр, байшингийн дулаанаа цахилгаан халаагуураар шийдэх боломжийг бүрдүүлсэн" хэмээлээ.