Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал яг одоо үргэлжилж байна. Хурлаар хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор дугаарын хязгаарлалт хэрхэн хийх, өвлийн бэлтгэл ажил, агаарын бохирдол бууруулах зэрэг асуудлаар хэлэлцэж буй юм.

Хуралдааны үер сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх 7 хоногийн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 25, 26-ны өдрүүдэд тээврийн хэрэгслүүдийг тэгш, сондгой тоогоор дугаарын хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулах саналыг Нийслэлийн Засаг дарга С.Батболд баталлаа.

Хурлыг шууд хүргэж байна.