УИХ дахь Хууль зүйн байнгын хороо яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр захирамж гаргаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаад буй Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг уг хуралдаанаар хэлэлцэж буй юм.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр хуралдаж, дээрх хуулийг яаралтай хэлэлцэн батлах шаардлагатай гэж үзсэн байна.

Хуралдааныг шууд дүрс бичлэгээр дамжуулж байна.