Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд иргэнээс PCR шинжилгээний хариу өнөөдөр /2021.01.23/ эерэг гарч, шинэ голомт үүссэнтэй холбоотой Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг хааж байна. 

Тодруулбал: /2021.01.23/ өнөөдөр 19 цагийн орчимд хотоос гарах хөдөлгөөнийг хааж иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлжээ.

Гэхдээ орох хөдөлгөөн нээлттэй хэвээр байх аж.