Монгол Улс дахь Ковид-19 цар тахлын нөхцөл байдалд Швейцарын Холбооны Улс 850,000 швейцар франкийнбуюу 2 тэрбум хагас сая төгрөгийн үнэ бүхий эм эмнэлгийн хэрэгсэл илгээлээ.

Швейцарын Холбооны Улс Монгол Улсад Ковид -19 тахлын эсрэг тэмцэхэд нь тусалж байна. 7-р сарын 13-ны Мягмар гарагт Швейцарын Засгийн газраас хүмүүнлэгийн тусламжаар нийт 700,000 швейцар франкийн буюу 2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 40 хүчилтөрөгчийн аппарат, 45 хүчилтөрөгчийн өтгөрүүлэгчийг илгээжээ. Мөн Швейцарын хөгжлийн агентлагаас дөрвөн ширхэг зөөврийн рентген аппарат худалдан авахад зориулж 150,000 швейцар франкийн буюу хагас сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байна.


Монгол Улсын эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзан мөн Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч Швейцарын Засгийн газраас хүмүүнлэгийн тусламжийг Ковид 19 цар тахалтай тэмцэх үйл явцад нь дэмжлэг үзүүлэхээр шийдсэн байна. 

Швейцарын тусгай үүргийн онгоц энэ Даваа гарагт Дүбендорф хотоос нийт 700,000 швейцар франкийн үнэ бүхий хоёр мянган тонн жинтэй тоног төхөөрөмжийг тээвэрлэн Улаанбаатарт ирлээ.  Энэхүү онгоцонд Швейцарын армийн эмийн сангаас хандивлаж буй 40 хүчилтөрөгчийн аппаратаас гадна 45 хүчилтөрөгчийн баяжуулагч болон бусад эмнэлгийн хэрэгсэлийг ачсан байна.

Эдгээр эмнэлгийн тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яам хүлээж аваад цаашлан бусад аймгуудад хүргэх юм. Монгол дахь Швейцарын хамтын ажиллагааны газар хүмүүнлэгийн барааг хэрэгцээ шаардлагад үндэслэн хүмүүнлэгийн зарчмын дагуу шударга хуваарилах чиглэлээр удирдлагуудтай нягт холбоотой ажиллаж байна. Энэхүү тоног төхөөрөмжийг голчлон хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд ашиглуулахад онцгой анхаарал хандуулж байна.

Монгол Улс бол Швейцарын Холбооны улсын хувьд чухалчилж үздэг орнуудын нэг юм. 

Тиймээс тоног төхөөрөмжийг хүргэхээс гадна Швейцарын хөгжлийн агентлаг Эрүүл мэндийн яаманд 150,000 швейцар франкийн үнэ бүхий дөрвөн ширхэг зөөврийн рентген аппаратыг худалдан авахад дэмжлэг үзүүлж байна.Швейцарын Хамтын ажиллагааны төлөөлөгчийн газрын захирал Стефани Бурри тусгай үүргийн онгоцоор тусламжийн бараа авч ирж өгсөн Швейцарь нисгэгчийн хамт

Монгол Улс руу илгээгдэж буй ачаа нь сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Ази тиврүү илгээж буй Швейцарын Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжийн дөрөв дэх ачаа юм. Өмнө нь Энэтхэгт 13 тонн, Непалд 30 тонн, Шри Ланкад 16 тонн тусламжийн барааг тус тус илгээжээ.

Монгол дахь ШХА нь хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, сургалт, засаглал зэрэг хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг.

ШХА нь хөдөө аж ахуйн салбар дахь Монгол төмсний хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж, Монгол Улс төмсний үйлдвэрлэлээр өөрөө өөрийгөө бие даан хангах чадвартай болоход нь дэмжлэг үзүүлсэн гэдгээрээ алдартай. Мөн түүнчлэн Швейцарын Холбооны Улс хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг нягт уялдуулахад онцгой анхаарал хандуулж мэргэжлийн сургалтын хөгжлийг дэмжсээр ирсэн. 

Засаглалын салбарт Швейцарын Холбооны Улс төрийн захиргааны үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор нэг цэгийн үйлчилгээний сүлжээг хөгжүүлэх ажлыг амжилттай нэвтрүүлсэн билээ.