Арлын хот-муж нь 183.737 саятантай бөгөөд  тэдний 1000 орчим нь 50 сая доллартай тэнцэх хөрөнгөтэй гэж “Credit Suisse Research Institute”-ийн 2018 Дэлхийн Баячуудын Тайланд өгүүлжээ.

Сингапурын тэрбумтнуудын тоо 2017 оны дунд үеэс 2018 оны дунд хүртэл 11.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Эдгээрийн дотор 50 сая доллараас их буюу "галзуу баян" нь 1.1 хувиар өссөн байна.


Үүний зэрэгцээ насанд хүрэгчдийн хөрөнгө 5.3 хувиар өсч, 283.120 ам.доллар болсон нь Сингапурыг дэлхийн хамгийн баян орны ес дэх орноор тодруулжээ.

Насанд хүрсэн хүн бүрийн одоогийн баялаг нь 2000 оноос хойш 146 хувиар өссөн нь өндөр хадгаламж, активын үнийн өсөлт болон 2005-2012 оны хоорондох валютын ханш өссөнтэй холбоотой гэж “Straits Times” тэмдэглэжээ.

Ерөнхийдөө Сингапурын айл өрхийн орлого 7.4 хувиар өсч, 1.3 их наяд ам.доллар болжээ.

Эдийн засгийн хувьд нэг хүнд ноогдох хөрөнгөөр хамгийн баян орон болох Швейцарийн нэгэн адил санхүүгийн нийт хөрөнгийн 55 хувийг айл өрхийн баялаг эзэлдэг байна.