СИНГАПУР. /BBC/. Их хэмжээний зааны соёо, панголин буюу хуягт гүрвэлийн хайрсыг хураан авсан гэж Сингапурын эрх баригчид мэдээлжээ.

Сингапурын Гаалийн газрын мэдээлснээр, 12.9 сая ам.долларын үнэ бүхий 8.8 тонн зааны соёо, 35.7 сая ам.долларын үнэ бүхий 11.9 тонн хуягт гүрвэлийн хайрс илрүүлсэн аж.

БНХАУ-ын Гаалийн газраас ирүүлсэн анхааруулгын дагуу чингэлгүүдийг шалгасны дүнд дээрх хууль бус ачааг илрүүлсэн байна. Сингапураас хамгийн их хэмжээтэй амьтны гаралтай хууль бус түүхий эд хураан авсан тохиолдол энэ болжээ.

Эрх баригчдын мэдээлснээр, амьтны гаралтай түүхий эдийг Конго улсаас Сингапураар дамжин Вьетнамд хүрэх ачаанаас өнгөрсөн ням гарагт илрүүлжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг