АНУ болон Умард Солонгосын удирдагчид ирэх сарын дундуур Сингапурт уулзаж магадгүй гэсэн мэдээлэл байна.

Хонконгт төвтэй “South China Morning Post” сонин нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжуудын хэлснээс иш татан мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “бэлгэдэл”-ийн үүднээс Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай хоёр Солонгосын хилд орших Цэрэггүй бүсийн Панмүнжом тосгонд хэлэлцээ хийх бодолтой байсан хэдий ч талууд гуравдагч талд, тодруулбал Сингапурт уулзан хэлэлцээ хийхээр болсон бололтой.

Умард Солонгосын удирдагч Кимтэй хаана, хэзээ уулзах тов гарсан гэж Д.Трамп өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт  мэдэгдсэн ч яг тодорхой мэдээлэл өгөөгүй юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг