Сингапурын тэрбумтан Петер Лимын охин Ким Лим Монголд сайн үйлсийн ажил хийхээр хүрэлцэн ирээд байгаа билээ. Тэрбээр өчигдөр хүйтнээс урьтаж орон гэр нэн шаардлагатай байгаа айл өрхийн ахуй амьдралтай биечлэн танилцаж 14 өрхөд гэрээ гардуулан өгчээ.

Эхний удаад Ким Лим өрх толгойлсон ээжүүдэд туслах юм байна. Цаашид сан байгуулж Монголын эмэгтэйчүүд, хүүхдүүдэд туслах зорилготой байгаа гэнэ. Тэр дундаа гэр бүлийн хүчирхийллээс хамгаалан тэдний гэр орон болж байгаа хүүхдийн асрамжийн төв мөн ахмадуудын асрамжийн газар тэдний үйл ажиллагаатай танилцаж асуудал бэрхшээлийг сонсож дараа дараагийн ажлуудаа илүү өргөн хүрээтэй хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаагаа илэрхийлжээ.

Тэрбумтны өв залгамжлагч үзэсгэлэнт гүнж гэгддэг тэрбээр Сингапуртаа ч хүмүүнлэгийн олон ажил хийж танигдсан нэгэн бөгөөд ээж болоод удаагүй байхдаа энэхүү хүмүүнлэгийн ажлаа эхлүүлжээ.

Петер Лим нь Испани улсын Валенсиа хөл бөмбөгийн багийн эзэмшигч, McLaren болоод английн Мanchester зочид буудлыг эзэмшигч, эрүүл мэнд болоод үнэт цаасны зах зээл дэх дэлхийн томоохон тоглогчдын нэг юм.







View this post on Instagram









❤️

A post shared by K I M L I M (@kimlimhl) on