Хотын даргыг сонгох НИТХ-ын хуралдаан үргэлжилж байна. Нийслэлийн МАН-ын бүлэг болон МАН-ын Удирдах зөвлөл НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргад нэр дэвшүүлээд буй юм.

Тэгвэл дөнгөж НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун заалнаас Хотын даргад нэрээ дэвшүүллээ.

Тэрээр энэ талаараа "Хуулиар өөртөө олгогдсон эрхийнхээ дагуу миний бие Нийслэлийн Засаг даргад өөрийн нэрийг дэвшүүлж байна" хэмээгээд танилцуулгаа хийлээ.